Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх болон тэдгээрийн дотор ба орчимд бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой менежментийг сайжруулахад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн нөлөөлөл: Зорилтот хувилбарын шинжилгээ

Policy Brief

Mongolia

Publication date: August 24, 2026

File format: PDF

View resource

Энэхүү бодлогын товчоон нь Байгаль Хамгаалах Нийгэмлэг (The Nature Conservancy) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөс (НҮБХХ) боловсруулагдсан бөгөөд Монгол Улсын мал аж ахуйн салбарт зориулсан зорилтот хувилбарын шинжилгээг танилцуулж байна. Уг шинжилгээнд одоогийн чиг хандлагаар үргэлжлэх болон экосистемийн тогтвортой менежментийн хувилбаруудыг харьцуулан үнэлж, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, бэхжүүлэхийн эдийн засгийн үр өгөөжийг тооцоолсон болно. Мөн энэхүү товчоон нь “Мөнх Монгол” Project Finance for Permanence (PFP) санаачилгын хүрээнд бодлого болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг дэмжих нотолгоо, үндэслэлийг санал болгож байна.

Subject Tags

  • Agriculture
  • Land management
  • Policy
Cover image for Mongolian version of policy brief around expanding protected areas and improving sustainable livestock in and around protected areas in Mongolia.
Зорилтот хувилбарын шинжилгээ Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх болон тэдгээрийн дотор ба орчимд бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой менежментийг сайжруулахад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн нөлөөлөл © The Nature Conservancy; UNDP

Хураангуй

Монгол Улсын мал аж ахуйн салбар нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны цөм бөгөөд тус улсын ДНБ-ий ихээхэн хувийг (5% гаруй) бүрдүүлдэг. Тужийн бэлчээрийн 70 орчим хувь нь өөр өөр түвшний талхагдалд нэрвэгдсэн тул тус салбар нь бэлчээрийн доройтол болон уур амьсгалын стрессээс үүдэлтэй ачаалалд улам бүр өртөж байна. Одоогийн ердийн ажиллагааны (BAU) бодлогын хүрээнд малын тоо толгой үргэлжлэн өсөж, экосистемийн менежмент хязгаарлагдмал байгаа нь бүтээмжийг бууруулж, цаашид малчдын орлогыг бууруулахад хүргэх төлөвтэй байна. Энэхүү товч танилцуулга нь одоогийн ердийн ажиллагааны (BAU) хувилбарыг тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөжүүлж, мал аж ахуй болон бэлчээрийн менежментийг сайжруулах Тогтвортой экосистемийн менежмент (SEM) замналтай харьцуулсан Зорилтот хувилбарын шинжилгээг (TSA) хураангуйлж, энэхүү шилжилтийн урт хугацааны эдийн засгийн нөлөөллийг (2025–2050) тоон утгаар харуулж байна.

Бодлогын товчооны англи хувилбарыг үзэх.

Зөвлөмж болгож буй эшлэл

The Nature Conservancy and United Nations Development Programme. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх болон тэдгээрийн дотор ба орчимд бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой менежментийг сайжруулахад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн нөлөөлөл: Зорилтот хувилбарын шинжилгээ. Бодлогын тэмдэглэл №7. Арлингтон, Виржиниа, АНУ: The Nature Conservancy and United Nations Development Programme, 2026 оны 8 дугаар сар.